Back

Орхон аймгийн Улс Төрийн Боловсролын Академийн Түүхэн Замнал

              Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөний /хуучын нэрээр/ шийдвэрээр 1984 онд нийслэл Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэт хот, зарим аймгийн намын хорооны дэргэд намын гишүүд, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, намын боловсон хүчнй нөөцийг бүрдүүлэх зорилгоор намын дүрмийн хүрээнд Марксизм-Ленинизмын Их Сургуулийг үүсгэн байгуулсан юм.

40
ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ
21
АЙМГААС ЭЛСЭЛТ АВНА
12
ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛНЭ
3100
ТӨГСӨГЧИДТЭЙ

              Нийгэмд ардчилсан үзэл санаа түгэн дэлгэрч, намын үзэл баримтлал шинэчлэгдсэнтэй холбогдуулан тухайн үеийн Эрдэнэт хотын намын хорооны Тэргүүлэгчид цаашид тус сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд сургуулийн нэр болон сургалтын агуулгыг шинэчлэх ажил өрнүүлж амжилттай хэрэгжүүлжээ. 1990-ээд оны эхэн үе гэхэд нийслэл хот болон бусад аймгуудад ажиллаж байсан намын хороодын дэргэдэх МЛИС-уудын үйл ажиллагаа бүрэн зогссон.

              Энэ хүнд бэрх цаг үед Эрдэнэт хот, Орхон аймгийн Монгол Ардын Намын дэргэдэх энэ академиа авч үлдсэн төдийгүй, ажиллах хүрээ нь өргөжин тэлсээр, эдүгээ үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдийнхээ улс төр, эдийн засгийн боловсролыг дээшлүүлж, намын хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.