Back

“Тогтвортой Хөгжилд – Иргэдийн Оролцоо” Эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

Орхон аймаг дахь Улс Төрийн Боловсролын Академийн 40 жилийн ой 2024 онд тохиож байгаа билээ. Энэхүү академийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Тогтвортой Хөгжилд – Иргэдийн Оролцоо” Эрдэм шинжилгээний хурал 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тогтвортой Хөгжилд – Иргэдийн Оролцоо” Эрдэм шинжилгээний хуралд БОМСТ гүйцэтгэх захирал Докторант Э.Шинэцэцэг, УТБА-ийн сургалтын менежер Доктор Профессор М.Толя, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Хуулийн хэлтэс, Тэргүүлэгч хуульч, Хууль зүйн ухааны доктор З.Жаргалмаа, ЭДЦС-ын багш Доктор Т.Элдэв-Очир, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Чанарын хэлтсийн химич Доктор С.Одончимэг, Монгол Улсын Гавьяат багш, УТБА-ын багш Доктор Ш.Ганбат, ЭЦДС ахлах багш, Доктор, Дэд профессор Б.Энхцэцэг нар илтгэл тавилаа.

Мөн Улс Төрийн Боловсролын Академийн 40 жилийн ой угтсан арга хэмжээ цаашид ч үргэлжлэх юм.

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *